УОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Нөхцөл байдал маш хүнд байна. Ялангуяа эмнэлгүүдийн ачаалалд тааз гэж байдаг бол тааздаа тулсан. Улсын хэмжээнд 27,083 ор байдаг. Өнөөдрийн байдлаар 21,700 орон дээр ковидын эмчилгээнд ашиглаж байна. Орон нутгийн хувьд нөхцөл байдал улам хүндэрсээр байна. Үүнээс хойш ор дэлгэх боломжгүй.
Хэрэв үлдсэн ороо дэлгэх юм бол үндсэн тусламж үйлчилгээ буюу жирэмсэн, хагалгаанд орох шаардлагатай, хүүхдүүдэд зориулсан оргүй болно гэсэн үг. Иргэд цаашид халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлах хэрэгтэй байна. Буудлуудад нэмэлтээр ор дэлгэх боломжтой боловч хүний нөөцийн асуудал тулгарч байгаа" гэв.
АДМИН








Нийгэм







