УОК өнөөдөр хуралдаж дараах шийдвэрийг гаргажээ.
Коронавирусний вакцинд хамрагдаагүй байхдаа хилийн чанадаас ирж буй иргэдийг ирэх сарын 15-наас эхлэн тусгаарлан ажиглах байранд оруулахгүйгээр нисэх буудалд шинжилгээ аваад гэрийн ажиглалтад шилжүүлдэг болохоор шийдвэрлэжээ. Одоо вакцинд хамрагдаагүй иргэдийг тусгаарлах байранд 7 хоног байлгаад гэрийн ажиглалтын 7 хоногт шилжүүлдэг байгаа юм.
Мөн оюутны дотуур байранд халдварын тархалт нэмэгдэж байгаа тул халдвар авсан оюутнуудыг тусгаарлан ажиглах, хөнгөн тохиолдлыг эмчлэх байрны асуудлыг шийдвэрлэхийг Эрүүл мэнд болон Боловсрол, шинжлэх ухааны сайд нарт үүрэг болгожээ. Улмаар Алтанбулаг боомтоор орж ирж буй тээврийн хэрэгслийн толгойг сольдог журмыг хүчингүй болгосон байна.
АДМИН








Нийгэм







