Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу 2021 оны есдүгээр сарын 27-ний өдөр нийт 1761 гомдол, мэдээлэл иржээ.
Нийт дуудлагын 1391 нь зөрчлийнх бол хулгайлах 21, гэр бүлийн хүчирхийллийн 142, гэмт хэргийн шинжтэй 95 дуудлага ирсэн байна.
Нийт 150 хүн эрүүлжүүлэгдэж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 зөрчил гарчээ.
Мөн олон нийтийн газар танхайрсан 140, оршин суугчдын ая тухтай байдлыг алдагдуулсан 52 зөрчил гарсан байна.

АДМИН








Нийгэм







