Dark Light
Нийгэм | 2021-09-28

АОК: 1-5 дугаар ангийн сурагчид ирэх сард танхимаар хичээллэнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ховд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 25 сургууль, 33 цэцэрлэгт нийт 2663 багш ажилдаг.

Энэ хичээлийн жилд Ховд аймгийн eрөнхий боловсролын сургуулиудад 21 мянга орчим сурагч суралцаж байна. Үүнээс 10 мянга гаруй нь бага ангийн сурагч юм.  

Судалгаагаар багш, ажилтан, сурагчдын дийлэнх хувь нь коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх вакцины бүрэн тунд хамрагдсан. Мөн тодорхой хувь нь халдвар авч, эдгэрсэн аж.

Одоогийн байдлаар Ховд аймгийн eрөнхий боловсролын сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид цахимаар, 6-12 дугаар ангийн сурагчид танхимаар хичээллэж байна.

Зарим сурагч цахим сургалтын үед хичээлдээ бүрэн хамрагдаж чадахгүй, хоцрогдолд орох эрсдэл тулгарч байсан.  

Тэгвэл сүүлийн үeд Ховд аймгийн хэмжээнд коронавирусний халдварын тархалт, өвчлөлийн тоо харьцангуй буурсан үзүүлэлттэй байна.

Иймээс Ховд аймгийн Онцгой комисс eсдүгээр сарын 27-ны өдөр хуралдаж, ирэх долоо хоногийн даваа гараг буюу аравдугаар сарын 4-ний өдрөөс эхлэн 1-5 дугаар ангийн сурагчдын хичээлийг танхимаар зохион байгуулахаар шийдвэрлэлээ.  

Ингэхдээ ЭМЯ, БШУЯ-ны сайдын хамтарсан тушаалаар баталсан “Түр журам”, халдвар хамгааллын дэглэм мөрдөн ажиллах юм.

Харин одоогоор цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлэх хугацааг түр хойшлуулжээ. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10