Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Б.Ганзориг нар Архангай аймагт ажиллаж байна. Ажлын хөтөлбөрийн дагуу үдээс өмнө аймгийн ХХААГ-ын үйл ажиллагаатай танилцаж, хамт олонтой уулзсан бөгөөд энэ үеэр аймгийн ХХААГ-ын дарга П.Гомбодорж аймгийн хөдөө аж ахуйн салбарын бодлого чиглэл, зорилт, 2021 онд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар товч танилцуулсан юм. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бодлого чиглэл, Засгийн газар,ХХААХҮЯамнаас хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл хийлээ.
Арга хэмжээний үеэр салбартаа манлайлан ажиллаж буй зарим албан хаагчдыг салбарын шагналаар шагнасныг гардуулж өглөө. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт олон жил тогтвор суурьшил, үр бүтээлтэй ажиллаж байгаа Мал үржлийн албаны мэргэжилтэн Ц.Өлзий-Утасыг Монгол улсын Засгийн газрын шагнал "Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан" хүндэт тэмдгээр, Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Санжидмолом, Архив, бичиг хэргийн ажил хариуцсан мэргэжилтэн Г.Мөнхзул, ажилтан А.Гэрэлмаа, Х.Түшээбумба нарыг ХХААХҮЯамны "Жуух бичиг"-ээр тус тус шагнасан байна.
АДМИН








Нийгэм







