Dark Light
Нийгэм | 2021-09-28

“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн арга хэмжээнд хяналт тавив

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Намрын ногоон өдрүүд үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн арга хэмжээ 09-р сарын 16-наас 09-р сарын 23-ны хооронд Төв цэнгэлдэх хүрээлэнд  уламжлал ёсоор зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд нийслэл, дүүрэг, хөдөө орон нутагт төмс, хүнсний ногоо тариалсан иргэн, аж ахуйн нэгжийн шинэ ургацын ногоо, эх орны хүнс, хөнгөн үйлдвэрийн бараа бүтээгдэхүүний худалдаа, үйлчилгээ гарч, Нийслэлийн иргэдийг хямд, чанартай бүтээгдэхүүнээр хангах нөхцлийг бүрдүүлж ажиллалаа.

Тус нэгдсэн арга хэмжээнд Нийслэлийн мэргэжлийн хяналтын 12 улсын /ахлах/ байцаагч, Нэгдсэн төв лабораторийн явуулын лабораторитой 8 шинжээч нар хамтран корона вирусын халдвар хамгааллын дэглэмийн мөрдөлтийн байдал, худалдаалж буй бүтээгдэхүүний чанар, гарал үүсэл, баталгаажилтад хяналт тавьж ажиллалаа.

Нэгдсэн арга хэмжээний явцад улсын ахлах байцаагчид 400 шахам иргэн, аж ахуйн нэгжид мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, айраг, жимс, жимсгэнэ, хүнсний ногооны нийт 74 дээж авч явуулын лабораторид исгэлэн, нягт, нитратын үлдэгдэл тодорхойлох шинжилгээг газар дээр нь хийж гүйцэтгэхэд бүх дээж шаардлага хангаж байлаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10