Dark Light
Нийгэм | 2021-09-28

Сэтгүүлчид: Ковидыг далимдуулж төрийн ордонд сэтгүүлчдийг хоттой хонь шиг хашиж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр/2021.09.28/ парламентын сэтгүүлчид УИХ-ын тамгын газар, Засгийн газар, Ерөнхийлөгчийн тамгын газарт  шаардлага хүргүүллээ. Тодруулбал, төрийн ордонд УИХ-ын гишүүд, Ерөнхий сайдаас цаг үеийн асуудлаар тодруулга авах гэхэд барьдаг, хорьдог цагддаг, Ковид-19 цар тахлыг далимдуулж сэтгүүлчдийн хөлийг хорьж байгаа учраас тухайн шаардлагыг хүргүүлж байгаа аж.

Сэтгүүлч Ч.Лодойсамбуу "Ордонд байгаа хүмүүс зөвхөн өөрсдөө хүсвэл ярьдаг болсон. Ярилцлага өгөх эсэх нь тухайн хүний эрх мөн боловч олон хүнийг төлөөлж гарч ирсэн бол тухайн олон нийт хэрэв хүсвэл мэдээлэл өгөх ёстой. Энэ удаад бидний шаардлагыг хүлээж аваагүй тохиолдолд Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэвлэл мэдээллийнхэнд мэдээллийг нээлттэй өгнө гэж олон удаа чангаар давтаж хэлсэн байдаг" гэв.

No description available.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг "Өнөөдөр парламентын сэтгүүлчид нэгдээд УИХ-ын тамгын газар, ЗГ, Ерөнхийлөгчийн тамгын газарт шаардлага хүргүүлж байна. Олон нийт сэтгүүлчдээс олон зүйлийг мэдмээр байгаагаа илэрхийлдэг. Яагаад Ерөнхий сайдаас тоглолт зохион байгуулсаныг асууж болдоггүй юм гэх мэтээр...

Төрийн ордонд орсон сэтгүүлчдийг хоттой хонь шиг хашдаг. Ариун цэврийн өрөө ороход хүртэл дагаж явдаг болоод 2 жил өнгөрлөө. Иргэдийн мэдэх эрх, сэтгүүлчдийн ажиллах эрхийг огт хангахгүй байна. Төрийн ордонд сэтгүүлчид явлаа гээд ковид тараана гэж ойлгож болохгүй. Энэ бол далимдуулалт. Бидний шаардлагыг хүлээж авахгүй бол мэдээллийг нь дамжуулахгүй. Хэвлэлийн эрх чөлөөгөө нэхэж байна. Асуух асуултаа асуумаар байна" гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10