Dark Light
Нийгэм | 2021-09-28

GEE: БЗД 27-р хорооны өрхийн эмнэлэгт сайн дурын ажил хийж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Реппэр Big Gee буюу Т.Мөнх-Эрдэнэ өнөөдөр сайн дураараа өрхийн эмнэлэгт ажиллаж байна. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "БЗД 27-р хорооны өрхийн эмнэлэгт сайн дурын ажил хийж байна.
Ковидын энэ хүнд нөхцөлд хүрэлцэж ядан ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдаа ойлгож, хайрлаж, хүндэлж харьцахыг хичээгээрэй! Үнэхээр эмч нар хүрэлцэхгүй, ачаалал стресс өндөр хэцүү нөхцөлд байна.
Эмч нар минь битгий шантраарай. Бид та бүхэнтэй хамт шүү! Хэцүү цаг үеийг хамтдаа давцгаана шүү!
Дор бүрнээ хичээгээрэй. Ковидоор өвдөх нь цаг хугацааны асуудал гээд тайвширч огт болохгүй. Маскаа сайн зүүж халдвар хамгааллын дэглэмээ сахиарай хүмүүс ээ" гэжээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10