Dark Light
Нийгэм | 2021-09-28

С.Батбаатар: Намрын чуулганаас өмнө сэтгүүлчдийн шаардлагыг хүлээн авч, шийдвэрлэнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр/2021.09.28/ парламентын сэтгүүлчид УИХ-ын тамгын газар, Засгийн газар, Ерөнхийлөгчийн тамгын газарт  шаардлага хүргүүллээ. Тодруулбал, төрийн ордонд УИХ, Засийн газрын гишүүд, Ерөнхий сайдаас цаг үеийн асуудлаар тодруулга мэдээлэл авахад хүндрэлтэй, Ковид-19 цар тахлыг далимдуулж сэтгүүлчдийн хөлийг хорьж байгаа тул тухайн шаардлагыг хүргүүлжээ. 

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын ХХОНХХ-ийн дарга С.Батбаатар тайлбар өглөө. Тэрбээр "УИХ-ын гишүүд сэтгүүлч нарыг болох болохгүй юм асуугаад байгаа болохоор ордонд хөл хорио тогтоогоод байгаа зүйл огтоос байхгүй. Хоёр жилийн өмнө ковидын анхны тохиолдол илэрсэн. Тиймээс ордонд сэтгүүлчид яаж орж гарах эсэх талаар түр журам гарсан.

Хоёр жилийн хугацаанд төрийн ордонд сэтгүүлчид орж гарах нь хязгаарлагдмал байсныг бид ойлгож байгаа. Намрын ээлжит чуулганаас өмнө түр журмаа өөрчлөнө, шийдвэрлэнэ. Мэдээж амны хаалтаа зүүж, хүн хоорондын зайгаа баримтлаж халдвар хамгааллын дэглэмээ сахих хэрэгтэй" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10