Таван Богд Группийн KFC болон Pizza HUT брэнд хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд ХӨСҮТ-ийн 26 мкв талбайтай эмчилгээний өрөөг 25 сая төгрөгөөр тохижуулж өглөө. 2014 оноос хойш засвар хийгдээгүй тус өрөөг 14 хоногийн хугацаанд бүрэн сэргээн засварлаж энэ сарын 24-ний өдөр хүлээлгэн өгсөн юм.
Уг өрөө нь ХӨСҮТ-ийн сүрьеэгийн тасагт харьяалагддаг ба одоогийн байдлаар КОВИД-19 цар тахлаар биеийн байдал нь хүндэрсэн өвчтөнүүдэд зориулагдаж байна. Таван Богд Групп өөрийн тусламж талархлаа цар тахлын голомтод ажиллаж буй эмнэлэг, онцгой байдал, цагдаагийн газрын ажилтан, албан хаагчдад илэрхийлсээр ирсэн. Түүнчлэн бусад аж ахуйн нэгжүүдийг ч мөн адил цар тахлын эсрэг тэргүүн эгнээнд тэмцэж буй баг хамт олныг дэмжин ажиллахыг уриаллаа.
АДМИН
-143613-84332895.jpeg)










Нийгэм







