Dark Light
Нийгэм | 2021-09-29

Үс засуулвал : Эд эдлэл идээ ундаа олдоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

НАМРЫН ДУНД УЛААГЧИН ТАХИА САРЫН ЗУРГААН ЦАГААН ЦАГААН ЛУУ ӨДӨР

Үс засуулвал : Эд эдлэл идээ ундаа олдоно

Наран ургах, шингэх : 06.49-18.37

Барилдлага : Рашаан

Шүтэн барилдлага : Хуран үйлдэхүй

Суудал : Гал

Аргын тооллын 9 сарын 29, Буд гараг. Билгийн тооллын 23, Хэрцгий охин одтой, цагаан луу өдөр. Өдрийн наран 6 цаг 49 минутад мандан, 18 цаг 37 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10