Dark Light
Нийгэм | 2021-09-29

Дорнод аймагт алга болсон хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хайж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт хөгжлийн бэрхшээлтэй 1 хүн 09.27-ны өдрийн 08:30 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон бөгөөд 09.28 өдрийн 08:00 цагийн орчим “Хэрлэн” голын эргээс 2 таягийг нь ар гэрийнхэн нь олсон, голын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 09.28-ны өдрийн 08:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид тус сумын харьяат иргэн Э /54 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-г эрэн хайх ажиллагааг 10:20 цагт эхлүүлсэн. 09.28-ны өдрийн байдлаар “Найрамдал” гэдэг газраас “Улаан-Эрэг” гэдэг газар хүртэл 28 км-т “Хэрлэн” голын усаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:20 цагт түр зогсоосон. 09.29-ний өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08