Dark Light
Нийгэм | 2021-09-29

Айлын хотонд орж ирсэн баавгайг машины дуут дохиог асаан үргээжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Завхан аймгийн Баянтэс сумын Бужир багийн нутаг “Бужирын дөрөлж”-д баавгай адуу идсэн гэх  мэдээллийн дагуу Завхан аймгийн Онцгой байдлын газрын хошууч С.Гантулгаас тодрууллаа. 

Завхан аймгийн Баянтэс сумын малчин айлын адууг баавгай идсэн гэх мэдээллийг аймгийн онцгой комиссоос өгсөн. Та дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

Энэ сар эхэлснээс хойш хэд хэдэн удаа баавгай хүний хөлийн газар явж байна гэх дуудлага ирсэн. Баянтэс, Их-уул, Сонгино, Тосонцэнгэл зэрэг сумдад 9-р сарын 4-өөс эхлэн харагдаж эхэлсэн. Энэ нь хөрш зэргэлдээ ОХУ-д их хэмжээний ойн  түймэр гарсантай холбоотойгоор идэш, хоол хайж яваа баавгайнууд байж болзошгүй гэж үзэж байгаа.

2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Завхан аймгийн Баянтэс сумын Бужир багийн нутаг “Бужирын дөрөлж”-д баавгай адуу идсэн гэх дуудлага ирсэн байгаа юм. Тухайн баавгай хүмүүс ирэхийг хараад зугтаасан. 

Хүн болон айлын хотруу ойртсон өөр тохиолдол гарсан уу?

Баянтэс сумын Пүрэвдорж гэх малчин айлын хотонд мөн баавгай орж ирсэн гэх дуудлага ирсэн. Тухайн үед гадаа явж байсан хүн тугалын хашаандаа орж нуугдсан байгаа юм. Энэ үеэр хот айлынх нь хүмүүс машинаа асаан дуут дохио дугаргаж үргээсэн. 

Энэ айлууд нь суурьшлын бүсээс хэдэн км зайтай газар амьдардаг вэ?

Тухайн айлууд төвөөс 30-40 км зайтай газар амьдардаг.

Малчид, ард иргэд та бүхэн:

-Малд явахдаа анхаарал болгоомжтой байж, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх

-Жимс, самранд явахгүй байх, хээр хөдөө, ойн сав бүхий газар хонохгүй байх

-Баавгай таарвал айлгаж цочоохгүй байхыг аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.  

Дашрамд дурьдахад, баавгай нь махаар хооллодоггүй, заавал самар, жимс, ургамлын гаралтай хоол тэжээлийг хольж иддэг.  Самар,  жимс ховор ургасан үед өлссөн баавгай улаан шоргоолжны үүр ухаж эхэлдэг байна. Улаан шоргоолжинд алдегид хэмээх спирт байдаг бөгөөд түүнд согтсон баавгайг “Хорхойтсон баавгай” гэдэг аж. Ийнхүү согтсон баавгай хаашаа ч хамаагүй тэнэж хүн, амьтанд халдах тохиолдол гарч байжээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10