Dark Light
Нийгэм | 2021-09-29

"Дахин төлөвлөлтийн байранд орно гэж хүлээсээр миний ээж нас барсан"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс болж хохирч орон байргүй болсон иргэд мэдээлэл хийлээ. 

Иргэдийн төлөөлөл: "Бид нар айлаас айл, түрээсийн байр хэсч орон гэргүй 7 жил явлаа. Энэ хооронд миний ээж байранд орно гэж хүлээсээр байгаад нас барсан. Одоо би хэдэн хүүхдээ чирээд орон гэргүй явж байна. Бат-Үүл хүүхэдтэйгээ нийлж бид нарыг орон сууцтай болгож өгнө гэж хэлээд газрыг минь авч луйвардсан. Ийм байж ямар нүүрээрээ Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байгаа юм. Энийгээ шийдэж өгөхгүй бол Бат-Үүл Сонгинохайрхан дүүргийн хаана очиж уулзалт хийнэ тэр газар нь очиж өндөг шидэж, эсэргүүцлээ илэрхийлнэ. Бас сонгогч нарт нь энэ бүх булхайг нь дэлгэнэ.

Э.Бат-Үүл Улаанбаатар хотын Засаг дарга байхдаа Баянзүрх дүүрэгт гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг 2013-2014 онд эхлүүлж 800 айлын газрыг чөлөөлүүлсэн. Гэвч 184 айл гэр бүлийн хамт өнөөдрийг хүртэл орон сууц байтугай орох оронгүй гудамжинд гарсан хэвээр байгаа аж. Тэднийг төлөөлөн мэдээлэл хийсэн иргэдийн ярьж буйгаар  Э.Бат-Үүл Сонгинохайрхан дүүргийн иргэд, сонгогчдод дахин төлөвлөлтөд хамруулан орон сууц, хаустай болгоно хэмээн худал амлан сурталчилгаа хийж буйг эсэргүүцэж, Сонгинохайрханы сонгогчид өөрсөд шиг нь луйврын хохирогч болох вий хэмээн сэрэмжлүүллээ" гэлээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10