Dark Light
Нийгэм | 2021-09-29

“Шинжлэх ухаан, технологийн салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол батлагдлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ӨНӨӨДРИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААР...

“Шинжлэх ухаан, технологийн салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол батлагдлаа. 

БШУ-ны сайд Л. Энх-Амгалан бүх эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд ажиллаж, судалгаа хөгжүүлэлтийн ажлын нөхцөл байдалтай газар дээр танилцан, тус салбарт цаашид хийгдэх шинэчлэлийг эхлүүлж байгаа билээ. 

Энэхүү тогтоолоор;

Эрдэм шинжилгээний байгууллагуудын судалгааны үндсэн чиглэлийг тогтоож үр дүн, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх

Салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх

ШУТСангийн зохион байгуулалт, менежментийг сайжруулах

ШУТҮЗ-ийн үйл ажиллагааг идэвхжүүлэх

Судалгааны лабораториудын менежмент зохион байгуулалтын эрх зүйн шинэ орчин бүрдүүлж, хэрэгжилтийг хангах

Салбарын хүний нөөцийг чадавхжуулах, бэлтгэх, давтан бэлтгэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх зэрэг салбарт тулгамдаж буй шинэчлэлийг хийх боломж ийнхүү бүрдэж байна.

Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10