Dark Light
Нийгэм | 2021-09-29

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн санаачилгаар 20 дугаар хороонд 4.7км авто замын ажил эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачууртын эцсээс Гялалзахын энгэр хүртэл 4.7км автозамын ажил эхэллээ. 

Уг ажлыг УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хорооны дарга Э.Бат-Амгалан санаачлан хийлгэж байгаа бөгөөд замын хувьд хоёр эгнээ байх бөгөөд 7м өргөнтэй, дугуйн болон явган хүний зам, гэрэлтүүлгийг цогцоор нь шийдсэн байна. 

May be an image of 3 people, people sitting and people standing

Тэрээр хэлэхдээ "Иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, тойрогтоо хийх ажлуудаа эрэмбэлсний үндсэнд эхний ээлжинд Гачууртын эцсийн буудлаас Гялалзахын энгэр хүртэл 4.7км автозамын ажлыг эхлүүллээ. Цаашид 20 дугаар хороонд шинээр автобусны буудал, гудамж дунд шинээр гэрэлтүүлгүүдийг хийж, иргэдээ ая тухтай амьдрах нөхцөл байдлаар хангаж ажиллахаар төлөвлөж байна" гэсэн юм. 

Шинээр хийгдэж буй авто замын ажил 2022 оны 10 дугаар сарын 15-нд ашиглалтад орно гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10