Dark Light
Нийгэм | 2021-09-29

Э.Одбаяр: "ЗГ цар тахлын улмаас нас барсан иргэдийн ар гэрээс уучлалт гуйж огцрохыг шаардаж байна"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр буюу есдүгээр сарын 29-ний өдөр "Yes or No" ТББ-ын зүгээс засгийн газрыг огцрохыг шаардан жагсаал хийж байна. 

No description available.

"Зон олны нам"-ын дарга Э.Одбаяр "Хүн болгонд хууль тэгш үйлчилдэг байх хэрэгтэй. Харамсалтай нь бодит байдал дээр хууль эрх мэдэлтнүүдэд огт үйлчлэхгүй, ядарсан иргэдэд үйлчилж хорьж цагддаг. У.Хүрэлсүх тангараг өргөх ёслолдоо цоорхой масктай олон арван хүнийг цуглуулсаныг санаж байгаа байх. 

Ерөнхийлөгч нэг удаа цар тахлын улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрээс уучлалт гуйгаагүй. Ийм зэрлэг балмад байж болохгүй. Бидний хувь заяаг шийддэг хүмүүст хариуцлагын тооцоог хийх хэрэгтэй. Өдөр болгон төр бидний амьдралд оролцдог. Ядаж бага оролцмоор байна. Маш олон болчимгүй үйлдлүүдээс болж өнөөдөр 1000 гаруй иргэд цар тахлын улмаас амиа алдаж байна. Одоо хариуцлагаа үүрч, огцрох ёстой. Хэрэв Засгийн газар огцрохгүй бол бид жагсаалаа зогсоохгүй" гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10