Dark Light
Нийгэм | 2021-09-29

ЦЕГ: Санаатай галдан шатаасан үйлдлийг шуурхай илрүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 05 цаг 45 минутанд “Манай гэрийг гаднаас нь цоожлоод шатаасан байна” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсний дагуу тус дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн алба хаагчид хэргийн газарт ажиллахад “Чингэлтэй дүүргийн 9-р хороо .. тоотод оршин суух С нь бага охин Н, том охин М-ийн хүүхдүүдийн хамт 4 үүлээ амарч байх үед бага охин Н ээжээ утаа үнэртээд байна” гэж сэрээсний дагуу гаднаас нь цоожилсон байсан хаалгаа эвдэн гэрээсээ гарцгааж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн нөхцөл байдал тогтоогдсон. 

Хэргийн шалгалтын явцад /урьдчилсан байдлаар хувийн өс хонзонгийн сэдлээр/ тухайн тоотод оршин суудаг М-тэй хувийн харилцаатай З-гэгч /27 настай, эр/ нь иргэн С, Н, А, Н нарыг монгол гэрт унтаж байхад нь гэрийн хаалгыг гадна талаас нь цоожлон, гэрийн баруун урд талаас санаатайгаар галдан шатаасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдон Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10