Ховд аймгийн Манхан сумын Ботгон багийн “Ботгоны хавцал’’ гэдэг газарт “Пронтер” загварын ачааны автомашин замын хажуу руу онхолдож автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 2021.09.29-ний өдрийн 09:00 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 50 км замыг туулан 10:20 цагт очиж иргэн М /29 настай, эрэгтэй/ нь нас барсан байсныг цогцсыг гарган аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн. Иргэн Д /43 настай, эрэгтэй/ нь автомашины төмөр хийцэд 2 хөл нь хавчуулагдсан байсныг 30 минут ажиллаж эсэн мэнд гарган Манхан сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгчээ.
АДМИН








Нийгэм






