Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 2 дугаар багт хөгжлийн бэрхшээлтэй 1 хүн 2021.09.27-ны өдрийн 08:30 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон бөгөөд 2021.09.28 өдрийн 08:00 цагийн орчим “Хэрлэн” голын эргээс 2 таягийг нь ар гэрийнхэн нь олсон, голын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 2021.09.28-ны өдрийн 08:20 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид тус сумын харьяат иргэн Э /54 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-г эрэн хайх ажиллагааг 2021.09.29-ний өдрийн 06:00 цагаас эхлэн “Улаан-Эрэг” гэдэг газраас “Хадан хошуу” гэдэг газар хүртэл 25 км-т, “Хэрлэн” голын усаар 60 км-т завьтай урсаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:20 цагт түр зогсоожээ.
Харин 2021.09.30-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлж мөн өдрийн 07:05 цагт таяг олдсон газраас зүүн зүгт 1.5 км зайд “Хэрлэн” голын уснаас цогцсыг олж гарган аймгийн Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
АДМИН








Нийгэм






