Dark Light
Нийгэм | 2021-09-30

Ахлах ахлагч Т.Рэнцэнбадамд хүндэтгэл үзүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

      Монгол Улсын өмнөд хаалга Замын-Үүд сум дахь хилийн цэргийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам нь Дорноговь аймгийн өмнөд хилийн 815 дугаар тэмдгээс Сэлэнгэ аймгийн Алтанбулаг буюу умард хилийн 756 дугаар тэмдэг хүртэл нийт 1047 километр замыг 48 хоногт амжилттай туулан, төлөвлөсөн хугацаандаа бариандаа орсон билээ.

 Аймаг орон нутаг, Дорнын их говийнхоо хилчдийн  нэрийг өндөрт өргөж  хилчин эмэгтэйн тэсвэр хатуужлыг харуулсан, Хил хамгаалах байгууллага төдийгүй Монголын ард түмэн, мянга мянган бүсгүйчүүдийн бахархал болсон эрэлхэг дайчин бүсгүйд Дорноговь аймгийн удирдлагууд  хүндэтгэл үзүүлэн баяр хүргэлээ.

Тус үйл ажиллагаанд Дорноговь аймгийн Засаг дарга бөгөөд Хил хамгаалах туслах хүчний зөвлөлийн дарга О.Батжаргал, ИТХ-ын дарга Б.Ганзориг, аймгийн ЗДТГ, Хилийн цэргийн 0108 дугаар ангийн захирагчийн орлогч, дэд хурандаа Х.Соёл-Эрдэнэ, албан хаагчид, Хууль сахиулах чиг үүргийн байгууллагын дарга нар, Биеийн тамир спортын газрын дарга Г.Батлхам, "Саран хөхөө" театрын уран бүтээлчид, Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Дорноговь аймаг дахь салбарын тэргүүлэгч Б.Булгантуяа нар оролцлоо.

May be an image of 2 people and people standing

May be an image of 1 person and standing


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10