Бүх такси компаниудын дуудлагын тарифыг энгийн ярианы тариф руу шилжүүлжээ. Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнээс тодруулахад "Такси компаниуд энгийн төлбөрт дуудлагад шилжиж дууслаа.
Үүнээс хойш минутын 700 төгрөгөөр 3,4 удаа дуудаад такси олдоогүй мөнгөө барж дууслаа гэдэг гомдол гарахгүй байх нөхцлийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Харилцаа холбооны зохицуулах хороо бүрдүүллээ. Иргэд маань #1800 -ээр эхлэж байвал энгийн тариф, #1900 -аар эхлэж байвал өндөр төлбөрт тариф гэдгээ ялгадаггүйгээс гомдлууд их ирдэг. Үүнийг маш сайн мэдэж байх хэрэгтэй" гэв.
АДМИН








Нийгэм






