Dark Light
Нийгэм | 2021-09-30

"Улаанбаатар түншлэл-2021" олон улсын үзэсгэлэн худалдаа эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсад худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд ХХААХҮЯ, МҮХАҮТ, НЗДТГ, ЖДҮГ-тай хамтран “Улаанбаатар Түншлэл-2021“ олон улсын үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. 

46 дахь удаагийн үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр /2021.09.30/ боллоо. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус үзэсгэлэн нь цар тахлын улмаас нийгэм эдийн засаг, бизнесийн орчинд үүсээд буй хүндрэл бэрхшээл, хямралыг хамтдаа даван туулах, эдийн засаг бизнесийг сэргээх онцгой цаг үед болж байгаагаараа онцлог бөгөөд 10 дугаар сарын 3 хүртэл “Мишээл экспо” олон улсын худалдааны төвд үргэлжлэх юм. 

Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан, Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ихбаяр болон Монгол Улсад суугаа гадаадын Элчин сайд, олон улсын байгууллагын суурин төлөөлөгч нар оролцлоо. 

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин үзэсгэлэнгийн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “МҮХАҮТ-аас гишүүн байгууллагууд, бизнес эрхлэгчдэд зах зээлээ өргөжүүлэх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, түншлэлийг бий болгох, үндэсний хэмжээнд аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг нэгдсэн сүлжээнд нэгтгэх, мэдээллийг эмх цэгцтэй нэг байршилд төвлөрүүлэн нийтэд хүргэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор www.trademongolia.mn  вебсайтыг ашиглалтад оруулаад байгаа бөгөөд “Улаанбаатар түншлэл-2021” үзэсгэлэнг энэхүү вебсайтаар дамжуулан олон нийтэд цахим хэлбэрээр давхар хүргэж байгаа” гэв. 

“Улаанбаатар түншлэл-2021” үзэсгэлэнд мэдээллийн технологи, эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, банк санхүүгийн болон бизнесийн зөвлөх үйлчилгээ, хөнгөн үйлдвэрийн салбар, хүнс, хүнсний бүтээгдэхүүн, гадаад худалдааны салбарын 70 гаруй бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж оролцож байна.

Худалдааны 100 жилийн ойн хүрээнд Монголын үндэсний томоохон аж ахуйн нэгж, байгууллагууд өргөн цар хүрээтэй оролцож, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрэглэгчдэд танилцуулж, хямдрал, урамшуулал үзүүлж байна. Үзэсгэлэнгийн Платиниум хамтрагчаар “Мобиком” корпораци, “АПУ” ХК, Гоулд хамтрагчаар “Жем интернэшнл” ХХК, “Монос” Групп, хамтрагч “Номин холдинг”, мэдээллийн хамтрагчаар МҮОНРТ хамтран ажиллаж байна. 

Ковид-19 цар тахлын хүнд нөхцөл байдалд уялдуулан, мэргэжлийн байгууллагуудаас тавьж байгаа шаардлагыг ханган зохион байгуулж буй үзэсгэлэн худалдааны хаалтын ажиллагааны үеэр шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээг 11 номинациар шалгаруулж, цом өргөмжлөл гардуулах юм.

May be an image of one or more people, people standing, indoor and text that says 'mobicom 3HrийHийr yxaaлraap deFarme MATRIX Jacomo ENJOY MONEL HITACHI beko PHILIPS *HomиH'

May be an image of 5 people, people standing and indoor

May be an image of 3 people, people standing and indoor

May be an image of indoor

May be an image of indoor

May be an image of 2 people and indoor

May be an image of food

May be an image of 2 people

May be an image of furniture and indoor

May be an image of 2 people

No photo description available.

May be an image of one or more people and people standing

May be an image of car

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10