Нийслэлийн Онцгой комисс /НОК/ цаг үеийн асуудлаар долоо хоног бүр мэдээлэл хийж байхаар болсон. Өнөөдөр НЭМГ-ын дарга Б.Бямбадорж, НОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Д.Оюунбат, НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар нар коронавирусийн тархалтын нөхцөл байдал, хэвтэн эмчлүүлэгчдийн орны хүрэлцээ, эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаар мэдээлэл өглөө.
Халдварын тохиолдол, шинж тэмдэг илэрсэн иргэдийн тоо нэмэгдээд байхад дархлаажуулалтын хоёр, гуравдугаар тунд хамрагдалт сул байна. Гуравдугаар тунгийн дархлаажуулалтад хамрагдсанаар коронавирусийн халдвараас сэргийлж чадна. Тиймээс иргэдийг гуравдугаар тунгийн дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
АДМИН








Нийгэм






