Dark Light
Нийгэм | 2021-10-01

Төрийн зарим үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Төрийн өмчит компаниудын алдагдал Оюу толгой компанийг оруулбал 40 их наяд, хасаж тооцвол "Чингис" бондтой дүйх хэмжээнд байгаа талаар бид хөндөж байсан. 

Тэгвэл төрд байгаа компаниудын асуудлыг цэгцлэх Төрийн өмчийн тухай хуулийг өнөөдөр нээлтээ хийх УИХ-ын Намрын чуулганаар хэлэлцэхээр хүлээгдэж байна. 

Төрийн өмчийн тухай хуулиар 

стратегийн ач холбогдол бүхий компаниудыг төрд үлдээж

ашиггүй компаниудыг хувьчилж

зарим компанийн тодорхой хувийг олон нийтийн болгох

гэсэн зарчим баримталж байгааг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан. 

Түүнчлэн төрийн урсгал зардлыг бууруулах хүрээнд төрийн зарим үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлэхээр ярилцаж байна. Тухайлбал, төрийн 195,000 албан хаагчийн 53,000 орчим нь төрийн үйлчилгээний албан хаагчид. Эдгээр албан хаагчийн үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлбэл жилд 450 тэрбум төгрөгийн урсгал зардал хэмнэх боломжтой гэсэн тооцоо гарсан байна. 

2022 оны төсвийн төсөлд тусгаснаар ирэх орны төсвийн зарлага 16.1 их наяд төгрөг байх бөгөөд алдагдал ДНБ-ий 5.1% байхаар тооцжээ. Урсгал зардлын 80 гаруй хувь буюу 13 орчим их наяд нь урсгал зардал байна. 

Зарим онцлох зардлыг харвал

Тэтгэвэр тэтгэмжид - 2.7 их наяд

Цалин - 1.5 их наяд

Гадаад, дотоод зээлийн хүүгийн төлбөрт - 1 их наяд

Боловсрол, спорт, эрүүл мэндийн салбарын урсгал зардал - 5.6 их наяд

Халамжид - 3 их наяд

Түгжрэлийг бууруулахад - 420 тэрбум

Шилжих хөрөнгө оруулалт - 1.5 их наяд төгрөг төгрөг гэгчлэн төлөвлөөд байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10