Dark Light
Нийгэм | 2021-10-01

50 тонн хүнс тээвэрлэж явсан автомашин замын хажуу руу унажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ховд аймгийн Булган сумын Бүрэн хайрхан багийн Буурлууд гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 403 км, сумын төвөөс хойт  зүгт 12 км/-т Булган боомтоос Булган Сумын чиглэлд зорчиж явсан иргэн М-ийн эзэмшлийн “Норд бенз” загварын ачааны автомашин замын хажууруу унасан тухай дуудлагыг 9 сарын 30-ны өдрийн 19:15 цагт сумын Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч 12 км замыг туулан 19:55 цагт очиход иргэн М-ийн эзэмшлийн “Норд бенз” загварын 50 тонн хүнс тээвэрлэсэн автомашин замын хажуу руу унасан, жолооч эсэн мэнд гарсан байдалтай байсныг 20 минут ажиллан автомашиныг татан босгож иргэн М-д хүлээлгэн өгсөн. Булган сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэс, Булган сумын нэгдсэн эмнэлгийн жижүүр эмч нарт тус иргэнийг хүлээлгэн өгсөн байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10