Dark Light
Нийгэм | 2021-10-01

Шүүгч нарт сахилгын шийтгэл оногдуулах магадлалыг хүчингүй болголоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Монгол Улсын Шүүхийн Ёс зүйн хорооны 2021 оны 05 дугаар сарын 25-ний өдрийн “Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Х.Идэр, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар нарт сахилгын шийтгэл ногдуулах тухай” 68 дугаар магадлалыг эс зөвшөөрч нэр бүхий шүүгч нарын гаргасан гомдлыг 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүхээс: Энэхүү хэргийг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хороо нь бичлэгийг нотлох баримтын шаардлага хангасан эсэх талаар дүгнээгүй, нөхцөл байдлыг бүрэн шалган тогтоогоогүй, тодорхой, нэг бүрчилсэн дүгнэлт өгөөгүй, зөрчлийг хянан шалгах ажиллагаа дутуу хийгдсэн үндэслэлээр Монгол Улсын Шүүхийн Ёс зүйн хорооны 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн “Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Х.Идэр, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар нарт сахилгын шийтгэл ногдуулах тухай” 68 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00