Өнөөдөр "Олон улсын ахмадын өдөр"-ийг тохиолдуулан Зэвсэгт хүчний жанжин штаб, "Эх орны дайчид" төрийн бус байгууллага хамтран Дайнд оролцсон ахмад дайчдад хүндэтгэл үзүүлж байна. Энэ ёслол хөдөө, орон нутагт ч үргэлжлэн явагдаж байна. Тухайлбал, 18 аймагт 31 ахмад дайчинд хүндэтгэл үзүүлнэ.
Дөнгөж сая Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумаас нийслэл хотноо хүрэлцэн ирээд буй 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин Тогоочийн Лувсансүхэд хүндэтгэл үзүүлсэн юм.
Мөн 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин Намсрайн Пүрэвжалба, түүний хань Цэвээнжавын Халтар нарт хүндэтгэл үзүүллээ. Тэрээр Дундговь аймгийн Дэрэн сумаас нийслэл хотноо ирж өвөлжиж буй ажээ.
Мөн Баян-Өлгий аймгаас нийслэл хотноо түр хугацаагаар ирээд буй Баруун хилийн тулгаралтад оролцож явсан ахмад дайчин Бүркитбайн Сейлханд хүндэтгэл үзүүллээ.
Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө Баруун хилийн тулгаралтад оролцож явсан тэрээр 100 шахам насандаа өөрийн амьдрал, үйл ажиллагааны талаар ном бүтээгээд тэрхүү номоо хэвлүүлэн яваа юм байна.



Шууд дамжуулалт үзэх:
АДМИН








Нийгэм




