Dark Light
Нийгэм | 2021-10-02

Нууц камер, үзгэн камер гэх мэт төхөөрөмжүүдийг зарж, худалдан авч ашиглавал Эрүүгийн хариуцлага хүлээнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Олон улсын интернет худалдааны сайтаар худалдаалагддаг нууц камер, нууц камер болон долгион илрүүлэгч, яриа болон GPS байрлал дамжуулах төхөөрөмж, үзгэн камер гэх мэт төхөөрөмжүүд нь Монгол Улсын Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйл 6.3-т хамаарах Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгслүүд болно.

Тус төхөөрөмжүүдийг хуулиар эрх олгоогүй байгууллага, албан тушаалтан болон иргэн зохих зөвшөөрөлгүйгээр улсын хилээр нэвтрүүлсэн, бусдад зарж борлуулсан, худалдан авсан, ашигласан тохиолдолд Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т заасныг зөрчсөн гэж үзэж Тагнуулын байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 болон Эрүүгийн хуулийн 21.13 дугаар зүйлийн 2-т заасны дагуу хариуцлага тооцдог болно.

Монгол улсын Эрүүгийн хуулийн 

21.13 дугаар зүйл.Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчих

21.13. 2. Гүйцэтгэх ажил явуулах эрхгүй этгээд гүйцэтгэх ажил явуулсан, эсхүл гүйцэтгэх ажлын тусгай техник олж авсан, ашигласан, борлуулсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Иймд байгууллага, албан тушаалтан болон иргэд мэдээ, өгөгдөл, баримт сэлтийг нууцаар олох, цуглуулах, дамжуулах, хүлээн авах, илрүүлэхэд зориулагдсан техник, тоног төхөөрөмж, түүний бүрдэл хэсгийг буюу “Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл”-ийг зохих зөвшөөрөлгүйгээр улсын хилээр нэвтрүүлсэн, бусдад зарж борлуулсан, худалдан авсан, ашигласан бол Эрүүгийн хуулийн 21.13 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээх, эд хөрөнгө, санхүүгээр хохирох эрсдэлтэйг сэрэмжлүүлж байна.

Жишээлбэл дараах эд зүйл, техник хэрэгсэл нь “Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл”-д хамаарна.

Энгийн хэрэглээний эд зүйл болох флаш дискэнд үйлдвэрийн аргаар нууц камер

Энгийн хэрэглээний эд зүйл болох адаптерт үйлдвэрийн аргаар нууц камер суурилуулсан

Энгийн хэрэглээний эд зүйл болох үзгэнд үйлдвэрийн аргаар нууц камер суурилуулсан

Нууц камер болон долгион илрүүлэгч төхөөрөмж

Энгийн хэрэглээний эд зүйл болох дуу хураагуурт үйлдвэрийн аргаар нууц камер

Энгийн хэрэглээний эд зүйл болох байршил тогтоогч буюу GPS-т үйлдвэрийн аргаар

Энгийн хэрэглээний эд зүйл болох шрүпэнд үйлдвэрийн аргаар нууц камер суурилуулсан

Энгийн хэрэглээний эд зүйл болох байршил тогтоогч төхөөрөмжид үйлдвэрийн аргаар нууц микрофон болон санах ой суурилуулсан байна.

Эх сурвалж: Тагнуулын Ерөнхий газар 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10