Dark Light
Нийгэм | 2021-10-02

Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2021” тактикийн хээрийн сургууль болж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2021” тактикийн хээрийн сургуульд Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн хурандаа Н.Баясгалангаар ахлуулан нисэх, инженер, техникч, механикч, хангалт үйлчилгээний батальоны томилгоот бүрэлдэхүүн  амжилттай оролцож байна.

     Тус ангийн нисэх бүрэлдэхүүн Ми-24П 4 нэгж, Ми-8АМТШ 4 нэгж нисдэг тэрэгнүүд дээр штурман нисгэгчээр байлдааны курсийн дагуу хосоор нисэх, хосоор цохилт өгөх, хэсгээр цохилт өгөх, баруун пеленгээр нисэх дасгалуудыг Оросын Холбооны Улсын Зүүн цэргийн тойргийн нисэх хүчний багш нисгэгч нарын удирдлага дор хийж гүйцэтгэхээс гадна тус ангийн инженер, техникийн бүрэлдэхүүн нисдэг тэрэгнүүдэд инженер, техникийн хангалтыг хийж, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлсэн ихээхэн ач холбогдолтой сургуулилт болж байгаа юм.

Мөн Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн болон Оросын Холбооны Улсын хамтарсан хангалт үйлчилгээний батальоны томилгоот бүрэлдэхүүн сургуулийн байлдааны буудлагатай нислэгүүдэд аэродром, аэронавигаци, газрын үйлчилгээний төрөл бүрийн хангалтуудыг тасалдалгүй зохион байгуулж аюулгүй байдлыг бүрэн ханган ажиллаж байна.

ХОШУУЧ Т.ТАМИР


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10