Dark Light
Нийгэм | 2021-10-02

"Улаанбаатар түншлэл-2021" олон улсын үзэсгэлэн шилдгүүдээ шалгарууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, харилцан ашигтай хамтын ажиллагаа, түншлэлийг бий болгох, үйлдвэрлэгчийг эцсийн хэрэглэгчтэй холбох, иргэдийг  чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангах “Улаанбаатар түншлэл-2021” олон улсын үзэсгэлэн худалдаа энэ жил 46 дахь жилдээ зохион байгуулагдаж, 70 гаруй бизнес эрхлэгч, аж ахуй нэгж оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцууллаа.

"Мишээл Экспо" олон улсын үзэсгэлэн худалдааны төвд 9 дүгээр сарын 30-нд нээгдсэн "Улаанбаатар Түншлэл-2021“ үзэсгэлэнд оролцогчдын бараа бүтээгдэхүүнийг зохион байгуулагч ХХААХҮЯ, НЗДТГ, ЖДҮГ, МҮХАҮТ хамтран нийт 11 номинацаар сонгон шалгаруулав.

Үзэсгэлэнгийн шилдэг аж ахуйн нэгжээр "Мобиком корпораци” ХХК шалгарч, дээд шагнал гран-при цом, хүндэт өргөмжлөл авлаа. 

1. Онцлох бүтээгдэхүүн- “Эм Эн Эй Си” ХХК-ийн монос модны цагаан цэцэгнээс 5 сард хураасан “Bee Pharm” зөгийн бал

2. Экспортын онцлох шинэ бүтээгдэхүүн- “МТОТ” ХХК-ийн аялалын нэхий дотортой хослол

3. Үндэсний өв соёл, уламжлал шингээсэн бүтээгдэхүүн- “Энхжин сувенир” ХХК-ийн “Урьхан брэнд”

4. Хүнсний салбарын шилдэг бүтээгдэхүүн- АПУ ХК-ийн “Дээж” цөцгийн тос

5. Хөнгөн үйлдвэрийн салбарын шилдэг бүтээгдэхүүн- “Ханбогд кашмер” ХХК-ийн Tedy загварын ноолууран бүтээгдэхүүн

6. Олон улсын стандартыг нэвтрүүлэгч бүтээгдэхүүн- “Жем Интернейшнл” ХХК, гипохлорт вирус устгагч “Virucide 9”

7. Хэрэглэгчийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн импортлогч-“Наран фүүдс” ХХК

8. Импортын шилдэг бүтээгдэхүүн- “Наран Бьюти Уорлд” ХХК-ийн “Ив роше” брэндийн гоо сайхны бүтээгдэхүүн

9. Импортыг орлох үндэсний шилдэг бүтээгдэхүүн- “Чиглэл” ХХК-ийн нийтийн хоолны тоног төхөөрөмж

10. Дэлхийд өрсөлдөхүйц Монгол брэнд- “Гурван сор” ХХК-ийн жирэмсэн эхчүүдэд зориулсан ноолууран бүтээгдэхүүний цуврал

 -АПУ ХК-ийн “Тэрэлж, Сэлэнгэ лаазтай ундаа”

11. “Хэрэглэгчдэд олон жил тасралтгүй чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлсэн байгууллага- “Номин Холдинг” ХХК тус тус шалгарлаа. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08