Dark Light
Нийгэм | 2021-10-02

Музей, номын сангийн цогцолборын барилгын суурийн ажил 30 хувьтай байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дархан хотын Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнд Музей, номын сангийн цогцолборын барилга баригдаж байна. Тус барилга нь зоорийн давхартайгаа нийлээд 4 давхар байх ба одоогоор зоорийн давхарын суурийн ажил хийгдэж байна. Ажлын гүйцэтгэл 30 гаруй хувьтай байна. 

Барилгын угсралтын ажил нь нийт  4.5 тэр бум төгрөгийн төсөвт өртөгтэй. Энэ жил батлагдсан төсвийн дагуу 1 тэр бум төгрөгийн санхүүжилттэй ажил хийгдэнэ. Гүйцэтгэгчээр Воком констракшн ХХК ажиллаж байна. 

Орон нутагт хийгдэж байгаа хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын явцад  Дархан хот байгуулалт, барилга захиалагчийн газраас өдөр тутмын хяналтыг тавьж ажилладаг. Энэ ажил дээр суурийн өндрийн түвшин зөрсөн учраас алдааг засварлуулж ажлыг үргэлжүүлж байгааг Дархан хот байгуулалт Барилга захиалагчийн газрын ерөнхий инженер Ч.Батбулган  хэлсэн юм. 

Гүйцэтгэгч компани ажлаа 8 дугаар сарын 27 нд эхлүүлсэн. Агаарын хэмтэй уялдуулан барилгын ажил явагддаг учир өвөл хүртэл ажлаа хийгээд ирэх хавраас үлдсэн ажлаа үргэлжлүүлнэ гэж Воком констракшн ХХК-ийн талбайн инженер Д.Гантулга ярилаа. 

2022 онд тус цогцолборын барилгын угсралтын ажлыг дуусгах гэрээтэй юм байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10