Хэнтий аймгийн Биндэр сумын Дэлгэрхаан 4 дүгээр багийн нутаг “Баянголын боом” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 170 км, сумын төвөөс зүүн урд зүгт 25 км/-т “Ланд-80” загварын автомашин “Онон" голын усанд суусан 1 том хүн, 8-15 насны 5 хүүхэд автомашины бүхээг дээрээ гарсан тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 10 сарын 02-ны өдрийн 20:35 цагт аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид хүлээн авч 32 км замыг туулан 21:40 цагт очиж Биндэр сумын харъяат иргэн Б/38 настай, эрэгтэй/-ын “Ланд-80” загварын автомашин “Онон" голын ус руу орж суусан бүхээг дээр нь Б/5 настай, эрэгтэй/, Т/14 настай, эрэгтэй/, М/14 настай, эрэгтэй/, С/11 настай, эрэгтэй/ Ө/4 настай, эрэгтэй/ нар гарсан байсныг 35 минут ажиллаж аюулгүй газар аварч гаргажээ.
Нийгэм | 2021-10-03
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







