Dark Light
Нийгэм | 2021-10-03

Нээлттэй хаалганы өдөрлөг 2021 зохион байгуулагдаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн захирагчийн ажлын албанаас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, олон нийтэд нээлттэй ил тод байлгах зорилгоор  зохион байгуулж байгаа "Нээлттэй хаалганы өдөрлөг 2021" Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Уг өдөрлөгт Нийслэлийн жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв НӨҮГ болон нийслэлийн 9 дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвүүд үйл ажиллагаагаа иргэд олон нийтэд танилцуулж, зөвлөгөө мэдээлэл өгөн ажиллаж байна.

Өдөрлөгийн үеэр нийслэлийн 9-н дүүргийн ЖДҮҮ эрхлэгчид өөрсдийн онцлох бараа  бүтээгдэхүүний дээжээ танилцуулж байна.

БЗД-ийн ЖДҮҮДТөвөөс ЖДҮҮ эрхлэх сонирхолтой иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байгаа бол 

Хан-уул  дүүргийн ЖДҮҮ эрхлэгчид арьс ширэн бүтээгдэхүүн, 

Сүхбаатар дүүрэг модон сийлбэр бүтээгдэхүүнээр, 

Чингэлтэй дүүрэг ноос ноолуур, эсгий урлалаар, Баянгол дүүрэг эко гарын саван, чөмөгний тос, хясаа мөөг зэрэг бүтээгдэхүүнээр, 

Налайх дүүрэг хунчир, хушгатай цай, хатаасан аарц ааруул, 

Багахангай дүүрэг уран бичлэгээр, 

Багануур дүүрэг ажлын хувцас, 

Сонгинохайрхан дүүрэг Эрүүл мэндийн цай, гар ариутгагч бүтээгдэхүүнээр  оролцож байгаа юм.

Тун удахгүй энэ сарын 9-нөөс 11-ны өдрүүдэд ЖДҮҮ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүний  өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа Сүхбаатарын талбайд  зохион байгуулагдана. 

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10