Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сумын Хөндлөн хайлааст багийн “Өгөөмөр” гэдэг газарт Бичигт боомтоос Дөхөмийн уурхай руу зорчиж явсан Өвөрхангай аймгийн харьяат иргэн А-гийн /31 настай, эрэгтэй/ эзэмшлийн “Хово" загварын ачааны автомашин, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас Бичигт боомт руу зорчиж явсан Хөвсгөл аймгийн .... сумын харьяат иргэн С-ын /31 настай, эрэгтэй/ эзэмшлийн “Ланд-80" загварын суудлын автомашинтай мөргөлдөж, бүхээгийн төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 10 сарын 03-ны өдрийн 20:46 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид 35 км замыг туулан 22:35 цагт очиж, 01:35 цаг ажиллан, автомашины бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдсан тус сумын харьяат Б/33 настай, эрэгтэй/, зорчигч С/39 настай эрэгтэй/, Г/32 настай эрэгтэй/ нарын 3 иргэнийг автомашинаас гаргаж, тус сумын Эрүүл мэндийн төвийн их эмчид хүлээлгэн өгсөн.
АДМИН








Нийгэм






