УИХ-ын гишүүд Газрын тухай хууль өргөн барьсан талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа нь олон давуу талтай. Жишээлбэл, Төрийн өмчид байдаг эмнэлэг сургуулиудын газрыг дур мэдэн хэн нэг эрх мэдэлтэн авдаг байдал сүүлийн 20 жил хүчтэй үргэлжиллээ. Сургуулиуд газаргүй болж тэлэх боломжгүй болсоор байна. Миний бие 2020 онд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд МҮИС газрыг нь хааж, орц гарцыг нь хааж газар өмчлөлд нь халдсан байсан. Ийм байдалд хяналт тавих боломжтой болж байгаа" гэв.
Нийгэм | 2021-10-04
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм






