Dark Light
Нийгэм | 2021-10-04

Баянхошуу дэд төвийн 6.8км хатуу хучилттай авто замын ажил дууслаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Азийн Хөгжлийн банк болон Европын Хөрөнгө Оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Төсөл гурван үе шаттайгаар нийт 9 жилийн хугацаанд хэрэгжинэ. Төслийн I үе шатны хүрээнд хотын хойд бүсийг Баянхошуу, Сэлбэ дэд төв болгон хэсэгчлэн хөгжүүлэх бөгөөд одоогийн байдлаар Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдэд өрнүүлж буй бүтээн байгуулалтын ажлын явц 99 % -тай байна.

Дэд төвүүдэд нийгмийн болон инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын олон ажлууд хийгдээд байгаа юм. Тэдгээрийн нэг нь Баянхошуу дэд төвд /Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 22, 24, 28, 40 - р хороод /нийт 162 га газар нутагт төлөвлөлт хийж нийт 6.8км хатуу хучилттай авто замын сүлжээг бүрэн хийж гүйцэтгэн хүлээлгэн өгч байна.

No description available.

Уг авто замын сүлжээг бий болгохдоо дэд төвд барьсан нийгмийн барилга байгууламжууд болон инженерийн шугам сүлжээг ирээдүйд иргэдэд хүртээмжтэй, байнгын ашиглалттай байлгах үүднээс дэд төвийн айлуудыг блокоор хөгжүүлэх төлөвлөлтийн дагуу барьсан юм.

Дэд төвийн авто замыг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа Баянхошууны эцсийн буудлаас зүүн салааны зам хүртэл 871м урт 20м өргөнтэй 4 эгнээ бүхий гэрэлтүүлэг, автобусны буудлуудтай, борооны ус зайлуулах системтэй хийгдсэн 20м өргөн авто замын талбайд зохион байгуулагдлаа.

Баянхошуу дэд төвд гэр хорооллын дунд шороон замуудыг хатуу хучилттай авто замын дэд бүтэц бий болгон ашиглалтад оруулснаар орчны бохирдол буурч, иргэдийн амьдрах орчин сайжирч гудамж замын хөдөлгөөн эмх цэгцтэй болж, Баянхошуу тойрог, уулзвар замын ачаалал эрс буурах ач холбогдолтой.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10