Dark Light
Нийгэм | 2021-10-04

Н.Тавинбэх: Сайжруулсан шахмал түлш борлуулах цэгийг 100-аар нэмэгдүүлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр /2021.10.04/ сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар холбогдох байгууллагууд мэдээл хийлээ.  Энэ үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Нийслэлийн хэмжээнд Өнөөдрийн байдлаар 74 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөцтэй байна. Сард дунджаар 50-110 мянган тонн шахмал түлш хэрэглэдэг бөгөөд сайжруулсан түлшний эрэлт нэмэгдсэн шалтгаан нь борлуулалтын цэгийн тоо цөөрсөнтэй холбоотой юм.

Нэгдүгээрт төрөөс төлбөрийг 50 хувь хөнгөлсөнтэй холбоотой,

Хоёрдугаарт сүүлийн хэдэн өдөр цочир хүйтэрсэнтэй холбоотой.

Мөн зарим айлуудад карт давхардаж олгогдсонтой холбоотойгоор хэрэглээ нь өссөн.

Өнгөрсөн оны мөн үед 1,700-2,000 орчим тонныг өдөрт хэрэглэж байсан бол өнөөдрийн байдлаар 3,200 тонн сайжруулсан түлш хэрэглэж байна.

Одоо 280 цэг ажиллаж байгаа ба цэгийн тоог 100-гаар нэмэгдүүлж, нийт 380 цэгээр сайжруулсан шахмал түлшний борлуулалтыг хийж эхэлнэ. Шаардлагатай бол цэгийн тоог дахиж нэмнэ.

Шахмал түлшний үнийг 50 хувиар хөнгөлсөн энэхүү хөнгөлөлт 2021 оны долоодугаар сарын 1-нээс 2022 оны дөрөвдүгээр сарын 1-н хүртэл үргэлжилнэ. Иймд иргэд санаа зоволтгүй" гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10