Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд ачааны автомашин айлын хашаа мөргөж, 2 хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдсан тухай дуудлагыг 10 сарын 04-ний өдрийн 14:47 цагт Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид хүлээн авч 9.5 км замыг туулан 15:03 цагт очиход “Бонго” загварын ачааны автомашины тоормос ажиллахгүй болсны улмаас айлын хашааг мөргөж, жолооч А /29 настай, эрэгтэй/, зорчигч К /30 настай эрэгтэй/ нар автомашины бүхээгийн хэсэгт хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүлээлгэн өгсөн.
Нийгэм | 2021-10-05
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм






