Dark Light
Нийгэм | 2021-10-05

Согтуугаар автомашин жолоодон осол гаргаж, амь насаа алджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, “Зунжин” зуслан явах чиглэлийн автозамын зорчих хэсэгт 2 автомашин мөргөлдөж, 1 хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдсан тухай дуудлагыг 10 сарын 05-ны өдрийн 01:35 цагт Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид хүлээн авч 15 км замыг туулан 01:56 цагт очиход иргэн Ч “Бенз-E280” загварын суудлын автомашиныг согтуугаар жолоодож яваад урсгал сөрж, иргэн М-ийн жолоодож явсан “Ар экс-450” загварын суудлын автомашиныг мөргөсөн байсан бөгөөд уг автомашинд зорчиж явсан иргэн Ц /22 настай, эрэгтэй/-т эмнэлгийн анхны тусламж үзүүлэн нийслэлийн ЯТТТ-д хүлээлгэн өгч, “Бенз-E280” загварын автомашины бүхээгийн хэсэгт хавчуулагдсан байсан жолооч Ч /22 настай, эрэгтэй/-ын цогцсыг гарган тус  дүүргийн Замын цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10