Dark Light
Нийгэм | 2021-10-05

Унгар улсын элчин сайд Др.Обрущанский Борбала Анна Говьсүмбэр аймагт айлчиллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Унгар улсын элчин сайд Др.Обрущанский Борбала Анна Говьсүмбэр аймгийн Засаг даргын урилгаар тус аймагт албан ёсны айлчлал хийлээ. 

Уулзалтын үеэр хоёр тал өөрийн улс, орон нутгийн түүх соёл, онцлогийн талаар харилцан мэдээлэл хүргэж, цаашид боловсрол, соёл урлаг, нийгэм, аялал жуулчлалын салбарт хамтарч ажиллах талаар санал солилцов.

Унгар улсын ижил төстэй аймагтай тус аймаг ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоож хамтран ажиллах, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, тэр дундаа хөдөө аж ахуй, уул уурхайн чиглэлийн сургуулиудад оюутан, сурагч суралцуулах, мөн хүлэмжийн аж хуй эрхлэгчдийг туршлага судлуулах зэрэг төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломжтой гэдгийг илэрхийллээ.

 Айлчлалын хүрээнд Др.Обрущанский Борбала Анна аймгийн Нэгдсэн эмнэлэгт амьсгалын аппарат гардуулан, “Боржигин өв” музейтэй танилцаж, аймгийн түүхийн дурсгалт газруудыг үзэж сонирхжээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10