Dark Light
Нийгэм | 2021-10-05

Эрдэнэцагаан-Бичигтийн боомт хүртэлх 75 км газар шилэн кабель оруулах ажил хийгдэж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Мобиком корпорацийн 700 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Эрдэнэцагаан- Бичигтийн боомт хүртэлх 75 км газар шилэн кабель оруулах  ажил хийгдэж байна. Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, Мобикомын Ерөнхий захирал Тацүяа Хамада болон бусад албаны  хүмүүс  ажлын явцтай газар дээр нь танилцлаа. Энэ ажлын хүрээнд аймаг, сумдын Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн дэмжлэгтэйгээр тус ангийн хилийн 0106, 0328 дугаар салбар, ангийн төв, "Хилчин хотхон"-ыг шилэн кабельд холбох үүрэн холбооны сүлжээний өргөтгөл хийж, хилийн 0106 дугаар салбарын "Дөрвөлж" толгой дээр цацагч антень байрлуулах ажлыг давхар хийж гүйцэтгэх юм. Ингэснээр мэдээлэл технологийн дэвшлийг хилчид, алба хаагчид алба, ахуй амьдралдаа үр дүнтэйгээр ашиглах боломж бүрдэж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10