Dark Light
Нийгэм | 2021-10-05

Орон нутгийн иргэд малжуулах төсөлд хамрагдав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Бадрах Энержи” компани нийгмийн хариуцлагын хүрээнд 2006-2007 оны зуднаар мал нь ихээр хорогдсон өрхүүдэд дэмжлэг үзүүлэх төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Орон нутгийн малчдын эдийн засгийн нөхцөл боломжийг сайжруулах, малжуулах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой энэхүү төсөл амжилттай хэрэгжиж, 2020 оны байдлаар Улаанбадрах сумын 84 өрх, Зүүнбаян багийн 31 өрх нийт 115 малчин өрхийг хамрууллаа. Төсөлд хамрагдсан малчин өрхүүдийн амьжиргаа сайжирч, эдийн засгийн хувьд өсөн дэвжсэн нь төслийн үр дүнг илтгэж байгаа юм. 2021 онд малжуулах төсөлд хамрагдах малчин өрхүүд тодорч, өнөөдөр малаа хүлээн авлаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10