Dark Light
Нийгэм | 2021-10-05

БГД-т тоосгон гарааш, чингэлгүүдийг чөлөөлж эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Баянгол дүүргийн гурван байршилд тоосгон гарааш, чингэлгүүдийг чөлөөлж эхэлжээ. 

Тодруулбал тус дүүргийн:

Наймдугаар хорооны нутаг дэвсгэрт улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж буй авто замын нөлөөлөлд өртсөн 77 дугаар сургуулийн зүүн хойно байрлах нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй байршуулсан дөрвөн ширхэг чингэлгийг Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны А/411 дүгээр захирамжийн дагуу,

13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж буй авто замын нөлөөлөлд өртсөн найм, есдүгээр байрны урд байрлах нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй байршуулсан хоёр ширхэг тоосгон гараашийг Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны А/411 дүгээр захирамжийн дагуу,

12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 28 дугаар байрны зүүн талд байрлах нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй байршуулсан хоёр ширхэг чингэлгийг Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны А/411 тоот захирамжийн хүрээнд албадан чөлөөлөх ажлыг албан хаагчид хийж гүйцэтгэж байна.

Цэлгэр, цэвэрхэн, аюулгүй хоттой болохын төлөө хамтдаа хичээцгээе хэмээн Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас уриаллаа. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10