Dark Light
Нийгэм | 2021-10-05

Франц Улсаас Монгол Улсад суух Элчин сайдаар Себастиан Сүрүн томилогджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Себастиан Сүрүн томилогдон иржээ.

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин өнөөдөр шинэ Элчин сайдыг хүлээн авч уулзан, Монгол Улсын Ерөнхийлөгчид барих Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг авав.

Уулзалтын үеэр Монгол, Францын харилцаа хоёр талын болон олон улсын түвшинд идэвхтэй өрнөж буйг тэмдэглээд Элчин сайдад ажлын амжилт хүслээ.

Мөн хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, дээд өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээний талаар болон олон улс, бүс нутгийн зарим асуудлаар санал солилцов.

Элчин сайд Себастиан Сүрүн Монгол Улсыг Франц Улсын Ази тив дэх онцлог түнш орон болохыг онцлоод Европ дахь “гуравдагч хөрш”-ийн хувьд олон талаар хамтран ажиллахаа илэрхийллээ гэж ГХЯ-наас мэдээлэв.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10