Dark Light
Нийгэм | 2021-10-05

Ирэх сард хоёр өдөр бүх нийтээрээ амарна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагаагчин үхэр жилийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр энэ жил 11 дүгээр сарын 5-ны Баасан гарагт тохионо.

Энэ өдөр монголчууд бүх нийтээрээ амрах хуультай. Учир нь Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгож, 2012 онд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулжээ. Энэ жил Их эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой тохионо.

Төрийн өндөрлөгүүд энэ өдөр Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, хүчит бөхийн барилдаан болдог уламжлалтай ч өнгөрсөн жил цар тахлын улмаас бүх үйл ажиллагаа цуцлагдаж байв.

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан жил бүр түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлал тогтоод буй. 2020 онд Ерөнхийлөгчийн зарлигаар БНМАУ, ЗХУ-ын баатар, хошууч генерал, сансрын нисэгч Ж.Гүррагчаад "Чингис хаан" одонг олгосон юм.

"Чингис хаан" одонг энэ жил хэнд олгох нь одоогоор тодроогүй байна.

Мөн 11-р сарын 26-нд Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрөөр мөн бүх нийтээрээ амарна. Хуанлийн хуудаст тэмдэглэснээр баярын өдөр Баасан гарагт таарч байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10