Dark Light
Нийгэм | 2021-10-05

Б.Сүхбаатар: Төр, иргэд, барилгын компаниуд нэг ойлголтод хүрч байж дахин төлөвлөлтийн ажил амжилттай үргэлжилнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Барилга хот байгуулалт хариуцсан орлогч Б.Сүхбаатар, Баянзүрх дүүргийн дэд бүтэц, хот төлөвлөлт хариуцсан төслийн удирдагч Б.Батбаяр, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, холбогдох удирдлагууд Баянзүрх дүүрэгт хийгдэж байгаа дахин төлөвлөлтийн компаниуд болон иргэдийн төлөөлөлтэй уулзаж санал бодлоо солилцлоо. 

Уулзалтын эхэнд Баянзүрх дүүрэгт хийгдэж буй дахин төлөвлөлтийн ажил хийж байгаа компаниудыг барилгын ажил хийж буй явц, зураг төсөл зэргээ иргэдэд нээлттэй үнэн зөв мэдээллэх шаардлагатай талаар иргэд хэллээ. 

Харин Нийслэлийн Барилга хот байгуулалт хариуцсан орлогч Б.Сүхбаатар хэлэхдээ: 

Өнгөрсөн хугацаанд дахин төлөвлөлтийн ажлаас болж иргэд маш их хохирсон. Дахин төлөвлөлтийн ажил хийж буй компаниуд ч шугам сүлжээгүй газар барилга барих гэх мэт зөрчлүүдийг гаргасан. 

Өмнөх үеийн удирдлагуудын гаргасан алдааг давтахгүйн тулд бид зайлшгүй хамтарч ажиллах шаардлагатай. Төр, иргэд, ААН-үүд өөр хоорондоо зөвшилцөж, нэг ойлголтод хүрч байж дахин төлөвлөлтийн ажил амжилттай явагдана гэсэн юм. 

Дашрамд дуулгахад Баянзүрх дүүргийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 6 хорооны 15 байршилд 267.3 га талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил хийгдэж байна гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10