Ehlel брэндийн HULAN21PLUS гар утас нь Монгол улсад бус Хятад улсад үйлдвэрлэгдэн ирж байна гэсэн мэдээлэл цахим сүлжээнд тархаад байна. Тэгвэл Ehlel брэндийн зүгээс тус утасны ямар программ, эд ангийг компани өөрөө хийж байгаа талаар тайлбар өглөө.
Тайлбар:
"Монголд юуг нь хийсэн юм бэ? гээд байх юм.
Заа та яг иж бүрэн HULAN21 Plus харж байна.
Бид нар
1. Хамгийн зүүн талд байгаа USB кабелийг хийсэн.
2. Утас асахаас авахуулаад унтрах хүртэл 40000 мөр бүхий SDK программын хөрвүүлэлтийг хийсэн
3. Программын дотоод оюуны өмчийн бүх контентийг хийсэн
4. Google GMS Android үйлдлийн системийн албан ёсны эрхийг авж чадсан /Энэ хамгийн чухал шүү/
5. Чихэвчийг хийсэн
6. Хайрцаг сав баглаа боодолыг Монголд хийсэн
7. Бүх гарын авлага материалыг Монголд хийсэн болно.
8. Хэрэв та сонирхож байвал Дэлхийн бүх албан ёсны андройд утасны жагсаалтад Монгол брэндийн хэдэн утас байгааг та
https://bit.ly/3FsFAJ4 - энэ линкээр харж болно. Ердөө нэг л байгаа.
9. Төслийг 9 сарын турш хийхэд асар олон залуус ажлын байртай болсон болно. Цаашдаа ч байгаа болно
Бусад зүйлс бол мэдээж гаднаас авсан.
Анханаасаа ихэнх хэсгээ гаднаас авна гэдгээ ерөөсөө нуугаагүй шүүдээ.
Алдарт iPhone хүртэл Хятадад хийгддэг юмаа.
Заа ийм л байна.
Ойлгох нэг нь ойлгоноо.
Гуйлт: Одоо харлуулж боллоо шүүдээ. Би болон бид бүхэн цаашдын HULAN22 утсан дээрээ энэ хувь хэмжээгээ нэмэх болноо.
Улам их хичээнээ." гэжээ.
АДМИН








Нийгэм






