Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багийн “Байрмын даваа” гэдэг газар автомашин цасанд суусан тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 2021.10.05-ны өдрийн 09:40 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 90 км замыг туулан 13:30 цагт очиход иргэн С-ийн “Ланд-80” загварын суудлын автомашин, иргэн К-ийн “Харриер” загварын суудлын автомашинууд замын хажуу талын жалга руу гулгаж орсон байсныг 2 цаг 20 минут ажиллаж гарган, хүлээлгэн өгчээ.
АДМИН








Нийгэм






