Dark Light
Нийгэм | 2021-10-06

“Эрхэт Монгол” групп “Эхлэл” брэндийг дэмжиж 100 сая төгрөгийн реклам, сурталчилгааны эрх бэлэглэжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрхэт Монгол” групп “Эхлэл” брэндийг дэмжиж 100 сая төгрөгийн реклам, сурталчилгааны эрх бэлэглэж “Хулан 21” гар утаснаас 10 ширхэгийг захиалж буйгаа мэдэгдлээ. Энэ тухай Эрхэт Монгол группын ТУЗ-ийн дарга Х.Мандахбаяр өөрийн цахим хуудастаа мэдээлжээ. 

Тэрээр: "Эхлэлийн залуус алдаа гаргасан. Тэд хууль зөрчихийг санаархсан. Эсвэл санамсаргүй байж болох ч тун болчимгүй үйлдэл хийлээ. Даарин дээр давс гэгчээр сошиалаар сүгсэлзээд бүр гал өрдөж орхив. Гэвч тэд алдаагаа ухамсарлаж, хариуцлагаа хүлээж, татвар дээрээ торгууль нэмж төлжээ. Алддаггүй хэн байх вэ. Одоо тэднийг нэмж дэвслээд хэрэггүй шүү дээ. Тэд Монгол брэндийн гар утас бүтээх зоримог санаагаа ажил хэрэг болгосон. Үйлдвэр байгуулж, 200 ажлын байр үүсгэсэн. Технологийн дунд сургууль ч байгуулаад амжжээ. Тэд хамгийн гол нь ид насандаа хийж бүтээж байна. Залуус алдаанаасаа суралцаж цаашид хуулийн дагуу ажиллах нь дамжиггүй. Монголдоо гар утас битгий хэл технологийн бүтээгдэхүүнийг угсарч, үйлдвэрлэж чадна гэдэгт би хувьдаа итгэж байна. Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэж үг бий. “Эхлэл” брэндийг, “Хулан 21” гар утсыг сонгосноор бид юу ч алдахгүй. Харин ч Монголд бага ч болов нэмүү өртөг үлдэнэ. Нэг Монгол компани өсч өндийнө өө. Бие биеэ дэмжье л дээ. Ийм шалтгаанаар компанийнхаа хэрэгцээнд 10 ширхэг гар утас захиаллаа. Цаашид ч үнэнч хэрэглэгч нь байх болно. Дашрамд “Эрхэт Монгол” групп “Эхлэл” брэндийг дэмжиж 100 сая төгрөгийн реклам, сурталчилгааны эрх бэлэглэж буйгаа үүгээр мэдэгдэж байна. 

Залуустаа амжилт хүсье. Зөв хөгжлийг хамтдаа бүтээцгээе!" гэжээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10